Гэр бүлийн хүчирхийллийн тоо нэмэгдэж байна

 

 

Өчигдөр буюу энэ сарын 4-ий өдөр Цагдаагийн байгууллагын 102 дугаарт нийт 1644 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1401 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 74 байсан аж. Мөн хулгайлах гэмт хэрэг 8, гэмт хэргийн шинжтэй 50 үйлдэл бүртгэгджээ.

Түүнчлэн

  • Согтуугаар автомашин жолоодсон 107
  • Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 105
  • Хүний биед халдсан 57
  • Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 99 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Мөн 162 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 106 тохиолдол гарчээ.

Arslan.mn