ЦАГ АГААР : Аадар бороотой, 26-28 хэм дулаан байна

 

 

Нийслэлд үүлшинэ. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 26-28 хэм дулаан байна.

 

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2021 оны 7 дугаар сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

 

Салхи: Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

 

Агаарын температур: Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

 

 

Багануур орчмоор:  Үүлшинэ. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 25-27 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.