Соёмбо таурт гал гарлаа

 

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, драмын театрын урд байрлах Соёмбо таурт гал гарсан байна. 

Гал гарсан дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 11:30 цагт ирсэн бөгөөд дуудлагаар гал түймэр унтраах аврах 10-р ангийн нэгдүгээр тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг унтраасан байна.

Одоогийн байдлаар гал юунаас болж гарсан, хүн түлэгдэж бэртсэн эсэхийг тодруулж байна.