1 их наяд төгрөг өгөөд зардлаа 1.4 тэрбум доллараар нэм гэсэн Рио Тинтогийн тулгалт ба Засгийн газрын хариу

Оюутолгойн ордын шинэчлэгдсэн ТЭЗҮ-ээр 2051 он гэхэд Монгол Улс нэг ч төгрөгийн ногдол ашиг авахгүй, харин 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоо хийгджээ. Рио Тинто сүүлийн захидалдаа 1 их наяд төгрөгийг Засгийн газарт өгөөд оронд нь далд уурхайн зардлаа 1.4 тэрбум доллараар нэмэхийг тулгасан байна. Тиймээс Засгийн газар Рио Тинтогийн тохуурхсан саналынх нь хариуд Оюутолгой ордынхоо 66%-ийг худалдаж авах асуудлыг тавьсан тухай эх сурвалж мэдээлж байна. Энэ асуудалд "168 цаг" тойм хөтөлбөр анализ хийжээ.