Одоогоор “Омикрон” хувилбар илрээгүй гэв

Гадаадад зорчсон иргэнээс “Омикрон” илэрсэн гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл албаны эх сурвалж “Монголоос гадаад руу зорчсон иргэдээс Омикрон илрээгүй" гэжээ.

Харин Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Омикрон хувилбар байж болзошгүй 100 сорьцыг шинжлүүлэхээр  Япон улс руу явуулсан” гэж мэдээлсэн.  Эл мэдээллийн дараа тэдгээр 100 сорьцын 16-д нь идэрсэн гэх мэдээлэл цацагдсан.

Юутай ч одоогийн байдлаар мэргэжлийн байгууллагуудаас өгч буй мэдээллээр  манай улсад “Омикрон хувтлбар илрээгүй бөгөөд 12 дугаар сарын20-ны нислэгээр Лондонд очсон иргэнээс тус хувилбар илэсэн бөгөөд энэ нь Монгол Улсын  иргэн гэж бүртгэгдээгүй байгаа юм байна.